ЭМЧ ХАРИУЛЖ БАЙНА

"Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн захирал, андрологи, урологийн эмч /АУ-ны доктор/ Н.Нансалмаа

Эрэгтэй хүний бэлгийн амьдрал хэдэн нас хүртлээ үргэлжлэх боломжтой вэ?

👉 Хүн болгонд харилцан адилгүй. Нас ахихын хэрээр үрийн шингэний гаралт ихэнх эрчүүдэд буурах ба түрүү булчирхай, эмийн бэлдмэлээс, мөн чихрийн шижин өвчнөөс болж огт ялгарахгүй болох тохиолдлууд байдаг.

👉 Яг тухайлсан насанд “бэлгийн амьдрал зогсоно” гэх боломжгүй. Учир нь 70 гарсан ч таны бэлгийн дур хүсэл төрөх боломжтой.

👉 Эрүүл зөв хооллолтой, буруу зуршилгүй, илүүдэл жин, зүрх судасны эмгэггүй бол хэдий өндөр насанд гарсан ч бэлгийн дур сонирхол, чалх хэвээр байж болдог.

"Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн андрологи, урологийн эмч /АУ-ны магистр/ Б.Цолмон

Эр хүнийг бэлгийн сулралд хүргэдэг хамгийн түгээмэл гурван шалтгаан?

Бэлэг эрхтний хөвчрөлтийн асуудал нь тархи, мэдрэлийн үйл ажиллагаа, дааврын зохицуулалт, булчин, судасны эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалтай нягт холбоотой байдаг.

👉 1. Тамхи Тамхинд агуулагдах хорт бодисууд нь шодойн захын судсыг хатууруулснаар бэлгийн сулралд хүргэх нэг шалтгаан болдог.

👉 2. Цусанд өөх тос өндөр байх Судсан дах өөх тос нэмэгдэж судасны хананд хуримтлагдсанаар зүрх судасны өвчин болон бэлгийн үйл ажиллагааны хямралыг үүсгэнэ.

👉 3. Чихрийн шижин Цусан дахь сахарын хэмжээ өндөр олон жил явснаар захын хялгасан судас, зарим төрлийн мэдрэлийн судасны гэмтлийг үүсгэж шодойн хөвчрөл болон дур тавилтад өөрчлөлт оруулдаг байна.

"Адам" эрэгтэйчүүд, бөөрний эмнэлгийн андрологи, урологийн эмч /АУ-ны магистр/ Б.Удвал

Эрэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг үндсэн шалтгаан юу вэ?

Шалтгаан:

👉 Эр бэлгийн эсийн тоо цөөрөх: Эр бэлгийн эс нь эрэгтэй хүний нөхөн үржихүй, хүүхэд төрүүлэх чадварт чухал үүрэгтэй. Янз бүрийн шалтгааны улмаас эр бэлгийн эсэд асуудал үүсч, эр бэлгийн эсийн тоо багасаж болдог. Эр бэлгийн эсийн тоо цөөрөх шалтгаануудын зарим нь генетик, амьдралын буруу хэв маяг: тамхи татах , архи уух, мансууруулах бодис хэрэглэх, таргалалт, стресс зэрэг юм.

👉 Эр бэлгийн эсийн хөдөлгөөн буурах: Эр бэлгийн эсийн хөдөлгөөн удаашрах үр тогтоох чадварт муугаар нөлөөлж эрэгтэй үргүйдэлд хүргэж болно. Хэд хэдэн шалтгаан нь: химийн хортой бодист өртөх, амьдралын буруу хэв маяг, сэтгэл санааны дарамт, сэтгэлийн хямрал .

👉 Эр бэлгийн эс бүтцийн хувьд хэвийн бус болох: Зарим тохиолдолд эр бэлгийн эс нь хэвийн бус бүтэцтэй болсноор үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг байна.